СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ, АСУУДАЛ



1.     Эдийн засгийн философийн үүсэл, судлах зүйл
1.1   Эдийн засгийн мэдлэгийн үүсэл, онцлог, мэдлэгийн системд эзлэх байр суурь.
1.2   Философийн мэдлэгийн онцлог. Парадигма. Эдийн засгийн онолын түүхэн дэх парадигмуудын солигдол
1.3   Холист хандлага. Баялаг ба эд хөрөнгө, бараа таваарын ялгаа. Экономика: аж ахуй эрхлэн хөтлөх ухаан. Эдийн засгийн мэдлэг нь ёс суртахуун ба төрийн тухай сургаальтай холбогдох нь.
1.4   Платон: “ёс суртахуун бол төрийн дээд эрхэмлэл”. Ашиг ба ёс суртахууны буянт үйл.
1.5   Аристотель: “...Арилжаагүйгээр хариу барилцсан харилцаа байхгүй. Солилцогдож байгаа зүйл нь ямар нэг байдлаар жишигдэхүйц байх ёстой.”
1.6   Т.Гоббс:  туйлын эрх чөлөө. Бүхний эсрэг бүхний дайн. Төрийн үүсэл.
1.7   Ж.Ж. Руссо. Жам ёсны төлөв байдлаас тэгш бус байдал, нийгмийн гэрээний үүсэл.
1.8   А.Смит: Сонгодог онол буюу улс төрийн эдийн засгийн ухааныг үндэслэгч.  Гадаад худалдаа, давуу тал. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь. Үндэстнүүдийн баялаг. Зардлын өрсөлдөөн. Ашиг олох аминч сэдэл ба нийгмийн хэрэгцээ.
1.9   Д.Рикардо: өртөг, рент. Рентийн татвар.
Хэлэлцэх асуудал:
ü   Зардлын өрсөлдөөн давуу тал байж чадах уу?
ü   Манай улсад эдийн засгийн эрх чөлөө хэрхэн хангагдсан байна вэ?
ü   Монголд  хямд зардал, өртгөөр үйлдвэрлэгдэж гадаад худалдаанд арилжаалагдаж солилцогдох бараа таваар үйлдвэрлэх салбар хангалттай байна уу? 

2.     Сонгодог онол ба монголчуудын эдийн засгийн сэтгэлгээ
2.1    А.Смит ба То вангийн үзэл санаан дахь адил төстэй талууд.
2.2    Монголчуудын уламжлалт аж ахуйн нийгэм эдийн засаг, байгаль орчны нөхцөл.
2.3    А.Смит. Хувийн үзэл ба нийгмийн баялаг. Эдийн засгийн үл үзэгдэгч гар. Ашигт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа бараа солилцооны үндсэн хүчин зүйл. Английн ноосон эдлэл Испани дарсны харилцан ашигтай наймаа.
2.4    То вангийн сургааль. Нийгмийн хөдөлмөрийн хуваарийг нарийсгаж гадаад худалдааг дэмжсэн бодлого. Зогсолтгүй хөдөлмөр –Үйлдвэрлэл. Хүн  юу чаддаг тэр үйлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвээс хамаг аж төрөл түүний дотроос гарна.
Хэлэлцэх асуудал:
ü  А.Смитийнонол, То вангийн сургаальд адил төстэй талууд байна уу? Тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдал, гадаад нөхцөл байдалтай нь холбон тайлбарлана уу?
ü  Манжийн дарлалын үед То вангийн явуулж байсан худалдаа, үйлдвэрлэлийн бие даасан бодлогын үр нөлөө, сургамж.

3.     Нийгмийн эдийн засгийн ахуй ба үндэслэл
1.1 Үйлдвэрлэх хүч үйлдвэрлэлийн харилцаа, тэдгээрийн харилцан нөлөөлөл.
1.2 Рикардо ба Маркс. Үнэ бол мөнгөөр хэмжигдэх хөдөлмөрийн өртөг. /Рикардо/
1.3    Марксизм: Анги, ангийн сонирхол, хөдөлмөрийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн арга, ажилчин ангийг чөлөөлөх тухай үзэл, нийгмийн дундач анги, үйлдвэрлэлийн суурь давхарга, үзэл суртлын харилцаа. Үйлдвэрлэлийн процест капиталист, ажилчны бүлгийн эзлэх байр суурь. Үйлдвэрчний эвлэл.
Хэлэлцэх асуудал:
ü   Технологийн хөгжлийн хирээр ажилчин ангийн байр суурь дээшилж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
ü   Ажилчин хөрөнгөтний тэмцэл эвлэршгүй ба хөрөнгийг нийгэмчилснээр хөрөнгөтнийг ангийн хувьд устгана гэсэн нь биелэгдээгүйг тайлбарла.
ü   Скандиновын орнуудад ажилчин анги үгээгүй ядуу бус чинээлэг давхарга болж үйлдвэрлэлийн үйл явцад идэвхтэй оролцогч болсоны шалтгаан?

4.     Либертарианизм.
4.1   Хамгаалагдсан байдал ба төрийн протекционалист арга хэмжээ өрсөлдөөнийг бууруулах хүчин зүйл болох нь. Хязгаардагдмал ба үнэмлэхүй хамгаалагдсан байдал. Нийгмийн бүлгийн хамгаалагдсан байдал.
4.2   Төрийн үүрэг. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хувийн хийгээд улсын салбарт ажиллагсдын ялгаа. Төсөв, түүнийг хянах боломж.
4.3   Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллагсад болон ажил идэвхтэй хайж байгаа бүлгүүдийн харилцаа. Ажлын байрны өрсөлдөөн.
Хэлэлцэх асуудал:
ü  Төрийн зарим үүргийг хувийн хэвшил, иргэдийн нийтийн байгууллагууд гүйцэтгэх боломж байна уу?
ü  Татвар, нийгмийн даатгалын хуримтлал нийгмийн гишүүдэд зохистой хуваарилагдаж байна уу?
ü  Төрийн албан хаагчдын тоо яагаад өсөөд байна вэ? Амьдрал нь баталгаатай, хамгаалалттай болоод байгаагаас шалтгаалж байна уу?
ü  Төрийн албаныг орон сууцжуулах хөтөлбөр шударга уу?

5.     Өрсөлдөөний тухай онолын үндэслэл
5.1    Үнийн өрсөлдөөн. А.Смит: үнэ бол үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хуваарилахад хүргэдэг үндсэн хүчин зүйл.
5.2   Төгс өрсөлдөөн. Үнийн бус өрсөлдөөн.  
5.3   Харьцангүй ба өрсөлдөх давуу байдал. Үнийн ба  мөнгөний бодлогын үндсэн дээр харьцангүй давуу байдлыг бүрдүүлж болох ч амархан алдагдаж болох давуу байдал юм.
5.4   Далайг хагалах нь номын агуулга: 3-р бүлэг. Харьцангүй байрлалаа мэдэж ав. Урагшаа нэгдэх нь, харьцангүй байрлалаа тогтоох нь ба өрсөлдөх сегментээ тогтоох үйл ажиллагааны холбоо. Салбарын ба сегментийн өрсөлдөөнийг Колумбын пропилены үйлдвэрлэлийн хөрш орнуудын үйлдвэрлэгчидтэй харьцангүй байр суурийг тодорхойлсон ба уг түүхий эдээр үйлдвэрлэж болох талаар төрийн дэмжлэг авах шаардлагын үүднээс өрсөлдөх давуу тал буюу сегментчлэлээ тогтоох нь. Зардлаар өрсөлдөх чадваргүй болох нь.
5.5   Салбарын ашигт байдал ба салбарын бусад тоглогчидтой харьцуулахад пүүсийн өрсөлдөөний байр суурь (салбарын ба салбарын доторхи өрсөлдөөн)

6.     XX зуун ба XXI зууны эхэн үеийн өрсөлдөөний онол ба өрсөлдөөний талбар 
6.1   Төгс өрсөлдөөний онолын шүүмжлэл, төгс бус өрсөлдөөн. Үнийн ба үнийн бус өрсөлдөөн,
6.2   Өрсөлдөөний онолын үзэл баримтлалын үндэслэл. Төгс “цэвэр” өрсөлдөөн, монопольт өрсөлдөөн, олигополь өрсөлдөөн, цэвэр монополь. Ялгаварт үнэ.
6.3   Аж үйлдвэржсэн, аж үйлдвэржсэний дараахь нийгмийн өрсөлдөөн. Ашиг өндөр, хөдөлмөр, капиталыг хэмнэлттэй ашигладаг салбар.Оюуны багтаамж ихтэй бараа үйлчилгээ.
Хэлэлцэх асуудал:
ü  Италийн гутлын үйлдвэрлэгч компани тухайн барааныхаа маркетингийн судалгаагаа хариуцаж бүтцэд нь байсан бусад хэсгүүдийг задлан хувьчлан мэдээлэл, удирдлагаар хангадаг. Энэ нь брэнд гэсэн нэр хүндийг хадгалахад хэрхэн нөлөөлсөн бэ?
ü  Далайг хагалах нь номын агуулгаас түүхий эд нийлүүлэх, үйлдвэрлэх, түгээх, борлуулах үйл явц дахь барааны өртөг хэрхэн өсөж байгаа болон хэрэглэгчийн сегментээс хэрхэн хамаарч байгааг тайлбарлах.

7.     Төгс бус өрсөлдөөн.
7.1   Өрсөлдөөний нөөц. Өрсөлдөөний K/r загвар. Шинэ санаа, санаачлага, өрсөлдөх талбарыг илрүүлэхэд жижиг аж ахуйн давуу тал.
7.2   Өрсөлдөөний сонгодог онолын шүүмжлэл. И.Шумпетер.
7.3   Монгол орны өрсөлдөх чадвар болон бизнесийн орчин, түүнийг бүрдүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг. 
Хэлэлцэх асуудал:
ü  Давамгай байдалтай аж ахуйн нэгж гэсэн ойлголтыг тайлбарла.
ü  2009 оны Өрсөлдөх чадварын тайланд Институцийн хөгжлөөр 121, Дэд бүтцээр 132, Макро эдийн засгийн тогтвортой байдлаар 108, Эрүүл мэнд, суурь боловсролоор100-р байр эзэлж бизнесийн орчин таагүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ.  Бизнес эрхлэхэд хамгийн их бэрхшээл учруулдаг хүчин зүйлсийг тоочно уу?

8.     Капитал
8.1   Капитал ба мөнгө. Капитал бол бараа бүтээгдэхүүн бус төлөөллийн системээр дамжуулан шинэ үнэ цэнэ тогтоох систем. Үнийн талаархи сонгодог эдийн засгийн ойлголт.
8.2   Хууль ёсны хийгээд хуулийн гаднах сектор. Далд эдийн засгийн боломж, түүнийг хууль ёсны эдийн засгийн бүтэцэд оруулах боломж.
8.3   Инфляцийг онилох мөнгөний бодлого. Төрөөс аж ахуйн бие даасан хөгжлийн тэтгэх бодлого. Мөнгөний ба инфляцийг онилох г.м.
Хэлэлцэх асуудал:
ü  Ядуу хүмүүс маш их үхмэл хөрөнгө эзэмшсэн байдаг. Хамгийн гол нь тэдний хөрөнгийг төлөөлөх сисгем хангалттай бүрэлдээгүй гэсэн Э.Сотогийн үзлийг тайлбарла.
ü  Өрнийн капитализм өөр газар өөдлөхгүй байна уу?

9.     Бизнесийн ёсзүй ба нийгмийн хариуцлага (КНХ)
9.1   Ашиг, ёс зүйн хариуцлага.
9.2   Харилцан итгэлцлийн нийгэм. Хэрэглэгчийн сегментдээ урамшуулал өгөх зэргээр хэрэглэгчдийнхээ итгэлийг тогтвортой тогтоон барих нь. Хэрэглэгчийн зан үйлийн онцлог.
9.3   КНХ  ба буяны болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, тэдгээрийн ялгаа. Компаний ашиг орлогыг нэмэгдүүлэх нь.
Хэлэлцэх асуудал:
ü  Дэлхийн томоохон корпорациуд бүтээгдэхүүний гологдлыг өндөр зардлаар буцаан татдаг. Энэ алдагдал нь яаж нөхөгддөг вэ? Ийм үйлдвэрийн жишээг ол?
ü  Өөрсдийн ажиллаж байгаа байгууллага, салбартаа КНХ-ыг хэрэгжүүлж байгаа жишээ хэлнэ үү?
ü  Компанийн нууц, түүнийг өрсөлдөөний хүчин зүйлд хэрхэн тооцох вэ?

10.   Эдийн засгийн өрсөлдөөний загварууд
10.1  Өрсөлдөөний загварууд.               K/r загвар. өрсөлдөөний нөөц.
10.2  Өрсөлдөөнд оролцогчид ба өртөгчид.
10.3  Өрсөлдөөний стратеги, хэмжүүр, өрсөлдөөний арга техник, чадавхийн оптималчлал.
10.4  Өрсөлдөөний  үр дагавар
10.5  Компанийн өрсөлдөх стратеги. Үнэ ба чанар.
Хэлэлцэх асуудал:

11.   Бүс нутгийн өрсөлдөх чадварын үндсэн нөхцөл, үзүүлэлт, хэлбэр, хандлага
11.1  А.Маршал. Үнэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан тогтоогдох нь.
11.2  А.Смит  -  Д.Рикардо - Маркс - Мизес, Хаек - Кейнс - Орчин үеийн социаль онолууд(ажилгүйдэл ядуурлыг бууруулахад макро түвшний бодлого)
11.3  Төрийн мөнгөний бодлого, түүний  зах зээл, үнийн өөрчлөлтөд нөлөөлөх нь.
11.4  Даяарчлал, эдийн засгийн алуурчин.
Хэлэлцэх асуудал:
ü  А.Маршаллын Эрэлт нийлүүлэлтийн загвар хэрэгжих бодит нөхцлийг дурьдана уу?
ü  Даяарчлал ба түүний сэтгэлд эс нийцэх нь номын агуулгад байгаа санхүүгийн олон улсын байгууллагуудын үүсэл хөгжил, зорилт, өнөөгийн дэлхий санхүүгийн хямрал, улс орнуудын дотоод эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

12.   Макро эдийн засгийн өрсөлдөх чадвар
12.1  Үндэстний өрсөлдөх чадвар (ӨЧ)-ын тайлан. М.Портерын өрсөлдөх чадварын онол.
12.2  Өрсөлдөх чадварын 12 тулгуур ба хөгжлийн үе шатууд. Хүчин зүйлс, үр ашигт, инновацид тулгуурласан өрсөлдөх чадвар, тэдгээрийг үндэстний өрсөлдөх чадварт харгалзах нь.
12.3  Өрсөлдөх чадвар дахь эдийн засгийн болон эдийн засгийн бус хүчин зүйлс.
Хэлэлцэх асуудал:
ü  Монгол улсыг хүчин зүйлс тулгуурлан өрсөлдөх чадвараар нь нэг бүлэгт багтах улс орнуудтай харьцуулдаг. 2010 онд эдгээр 15 орноос 14-т эрэмбэлэгдсэн. Яагаад?
ü  Үйлдвэрлэлийн дэд бүтэц, эрчим хүч, тээвэр зэрэг салбарын үр ашгийн тухай?

13.    Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар
13.1   Давуу байдлын тухай ойлголт. Харьцангүй ба өрсөлдөх давуу байдлын харьцаа. М.Портер:  өрсөлдөх чадварын “очир эрдэний загвар”, салбарын төвлөрсөн бүлэглэлийн үзэл баримтлал.
13.2   Үйлдвэрлэл, үйлчилгээний кластер ба өрсөлдөх чадвар. Кластерт холбогдсон компаниуд.
13.3   Инновац ба өрсөлдөх чадвар. Бүтээгдэхүүн, процесс, менежментийн арга барилын инновац.
13.4   Байгалийн өгөөжийн нөлөө ба өрсөлдөх чадвар. Голланд өвчин, нөөцийн хараал.
13.5   Нийгмийн асуудал ба өрсөлдөх чадвар. эдийн засаг, өрсөлдөх чадвар, нийгмийн бодлогын интеграцчлал.
13.6   Экологи ба өрсөлдөх чадвар.
Хэлэлцэх асуудал:
ü  Эдийн засгийн өндөр өсөлтөд шүүмжлэлтэй ханддагийн учир юу вэ?
ü  Өрсөлдөх давуу байдлыг үндэстэн брэнд бий болгох, глобаль зах зээлд байр сууриа эзлэх гэж ойлгож болох уу?   

14.   Тогтвортой хөгжил
14.1  Өргөн ба явцуу тодорхойлолт. Эерэг ба сөрөг буцах холбоо. Системийн тогтвортой байдалд сөрөг буцах холбооны үүрэг.
14.2  Эдийн засгийн өсөлт, нийгмийн баялгийн шударга хуваарилалт, байгаль орчны тогтвортой байдал 3-ын уялдаа. Байгаль орчны эмзэг байдлаас үүдэлтэй ядуурал. Ядуурал эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг бууруулах нь. Үрэлгэн хэрэглээ ба ухамсрын өөрчлөлт. Экологийн ухамсар.

15.   Хүний хөгжил ба чадавхи
15.1  Хүний хөгжлийн илтгэлүүдийн агуулга. Эдийн засгийн өсөлт ба баялгийн хуваарилалт. Хүний хөгжил бол сонголтуудыг өргөжүүлэх явц.
15.2  Хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд: Наслалт, суурь боловсролын хувь, нэг хүнд оногдох ҮНБ.
15.3  Нийгмийн суурь үйлчилгээ, цэвэр ус, дэд бүтцийн хүртээмжийн тэгш байдал. Орлогын ялгаанаас үүдэлтэй хэрэглээний тэгш бус байдлын ялгаа ихсэх хирээр нийгмийн баялгийн хуваарилалтын шударга бус байдал тодорхойлогддог. 
15.4  Хүний хөгжлийн илтгэл 2011. Тогтвортой хөгжил ба эрх тэгш байдал. Байгаль орчны эмзэг байдал, амьжиргаа, ядуурал.
Хэлэлцэх асуудал:
ü  Ажилгүйдлийг хэрхэн бууруулах, ажлын байр байгаа нөхцөлд тогтвортой ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх.
ü  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ба нийлүүлэлт. 
ü  Монгол дахь иргэдийн орлогын тэгш бус байдлын харьцаа.

16.   Эдийн засгийн экологичлолын парадигма
16.1        Уламжлалт онолын зарчим. Өсөлт, бохирдолтой тэмцэх.
16.2        Мянганы хөгжлийн зорилт -21, эдийн засгийн өсөлт ба байгалийн баялаг. Өсөлтийн хүрээнд бохирдолтой тэмцэх нь.  Байгальд ээлтэй өсөлт.
16.3        Экологийн тогтвортой байдал, экосистемийн чадавхит багтаамж, нөхөн сэргээгдэх чадамж.
16.4        Үйлдвэрлэл болон хэрэглээний аргуудын экологийн үр ашиг. Үнийн систем, түүний бүтцэд экологийн зардлыг тооцох нь.

No comments: